Тейлор Свифт өөрийн дуунуудыг Дональд Трампын сурталчилгаанд ашиглахыг хориглов
Тейлор Свифт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн кампанит ажил болон Цагаан ордны албан ёсны цахим хуудсуудад өөрийнх нь уран бүтээлийг ашиглахыг албан ёсоор хориглож, TikTok платформ дээрх бичлэгүүдийн дууг хаалгажээ.
Түүний ажлын алба Трампын багийн 14 сая дагагчтай @TeamTrump хуудсаас дуучны 2020 оны August хэмээх дууг ашигласан бичлэгийн аудиог зохиогчийн эрхийн дагуу устгуулсан байна. Уг бичлэгт Дональд Трамп гэргий Мелания Трампын хамт салют буудахыг харж буй дүрсийг харуулсан байжээ.
Трампын багийнхан уг бичлэгтээ Тейлор Свифт биднийг дууг нь ашигласанд маш их баярлана гэдэгт итгэлтэй байна хэмээн бичсэн байв. Гэвч баасан гаргийн байдлаар уг бичлэгийн дууг бүрэн хааж, хэрэглэгчдэд Зохиогчийн эрх, эзэмшигч энэ дууг танай улсад ашиглах боломжгүй болгосон байна гэсэн мэдэгдэл харагдах болжээ. Энэ нь зөвхөн ганц удаагийн тохиолдол биш бөгөөд Тейлор Свифт өөрийн Love Story, Daylight, Cruel Summer зэрэг хит дуунууд болон Eras Tour тоглолтынхоо аудио бичлэгүүдийг Трамптай холбоотой хаягуудаас системтэйгээр устгуулж эхэлсэн байна.
Дуучны зүгээс улс төрийн зорилготой эдгээр хаягуудад өөрийн уран бүтээлийг ашиглахыг бүрэн хязгаарласан ч жирийн хэрэглэгчид TikTok дээр түүний дууг чөлөөтэй ашиглах боломжтой хэвээр байгаа юм.
Эх сурвалж:
• tmz.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.