- Бодлогын тогтворгүй, урьдчилан таамаглах боломжгүй байдал нь төрд итгэх итгэлийг сулруулах,
- Инфляц болон улсын өрийн дахин санхүүжилтийн мөчлөгүүд нь улсын төсөв болон айл өрхийн амьжиргаа, худалдан авах чадварт дарамт учруулах,
- Ур чадвартай ажиллах хүчний хомсдол болон хөдөлмөрийн бүтээмжийн зөрүүгээс улбаалан зонхилох салбаруудад ажиллах хүчний хомсдол үүсэх,
- Хөрөнгийн зах зээлийн хоцрогдол болон санхүүжилтийн хязгаарлагдмал боломжууд нь санхүүжилтийн эх үүсвэр, төрөлжилтийг хязгаарлах,
- Дэд бүтцийн хязгаарлагдмал хүрэлцээ, ложистикийн бэрхшээл нь өртөг зардлыг нэмэгдүүлж, экспортыг боомилсноор эдийн засгийн тэлэлтийг саатуулах.
🔴 Дэлхийд өрсөлдөх чадвараар Монгол Улс хоёр байраар ухарч 67-д жагслаа
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өнөөдөр /2026.06.18/ “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2026” үр дүнг танилцууллаа. "Дэлхийн өрсөлдөх чадварын 2026 оны тайлангаар Монгол Улс 67 дугаарт эрэмбэлэгдэж, өмнөх оноос хоёр байраар ухарсан үзүүлэлт гарчээ.
Сүүлийн жилүүдэд манай улсын эрэмбэ тасралтгүй ухрах шинжтэй байгааг мэдээлэл өгөгчид онцолсон. Тухайлбал, эдийн засгийн тамир тэнхээ гэсэн бүлэг үзүүлэлтээр дөрвөн байраар ухарч 59 дүгээр байрт оржээ. Гэхдээ ДНБ-д эзлэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын эзлэх хувь хэмжээ харьцангуй өндөр, бараа бүтээгдэхүүний экспортоор эхний 13-т ордог зэрэг сайн үзүүлэлт гарчээ.
Эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадвараар хамгийн сүүлд орсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засаг харьцуулж байгаа улсууд дотроо туйлын эмзэг гэж эрэмбэлэгдсэн аж.
Зэс, нүүрс экспортолж байгаа ч олсон валютаа боловсрол, эрүүл мэнд, аялал жуулячлал зэрэгт зөрүүлээд зарцуулж гадагш нь их алдаж байна.
Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаагаар 3 байраар урагшилж 62-т орсон байна. Жил жилд бизнесийнхэн өрсөлдөх чадварын индексийг урагш нь ахиулдаг.
Хөдөлмөрийн зах зээл дээр өсөлт бий болж, залуучууд хөдөлмөрийн зах зээлд орж ирж байна. Ажлын голыг нугалдаг эмэгтэйчүүдийн тоо өссөн нь сайнаар голлон нөлөөлсөн.
Боловсролын салбарт ахиц гарч байгаа ч ажил олгогч нарт гологдож байна. Ажил олгогчийн хүлээлтэд шилжсэн бодлогод шилжих.
Том бизнесүүд банкны зээлийг түр зуурын санхүүгийн хэрэгцээгээ хангахад ашигладаг бол манай бизнес эрхлэгчдийн 97 хувь зөвхөн банкны зээлээс хамааралтай байгаа нь улсын хөгжлийг чөдөрлөж байгаа гол хүчин зүйл болж байна.
Монгол Улсад тулгарч болох сорилтууд 2026 он
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.