Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа

Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа

Олон улсын төлбөр тооцооны банк болон Хятадын Ардын Банкнаас хамтран зохион байгуулсан олон улсын хурлын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт болон Хятадын Ардын Банкны Ерөнхийлөгч Пан Гун Шэн нар албан уулзалт хийж, хоёр орны Төв банк хоорондын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын хөгжлийн талаар санал солилцов.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс болон БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдал, банк санхүүгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, цаашид эдийн засаг, тэр дундаа гадаад худалдаа, түүний санхүүжилт болон төлбөр тооцооны чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, шинээр санаачилсан тодорхой ажлуудын үр дүнг дүгнэж ярилцсан байна. 

Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-ний хугацааг гурван жилээр сунгаж, нөхцөлийг сайжрууллаа.

6144c1d205884b2e851e4026a9ebc317

Уг хэлэлцээр нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бөгөөд нөхцөлийг сайжруулан гэрээг сунгаснаар цаашид дээрх чиглэлүүдээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.