З.Мэндсайхан: Хоёр сая төгрөг хүртэлх орлогод нэг хувийн татвар ногдуулах өөрчлөлт 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ

AI хөрвүүлсэн
З.Мэндсайхан: Хоёр сая төгрөг хүртэлх орлогод нэг хувийн татвар ногдуулах өөрчлөлт 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Парламентаар сар гаруйн хугацаанд хэлэлцэж, нэгтгэсэн уг хуулийн төсөл батлагдсанаар эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд аж ахуйн нэгжүүдийг дэмжих, иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах таатай орчин бүрдэж байна хэмээн Сангийн сайд З.Мэндсайхан мэдээллээ. 

Сангийн сайд З.Мэндсайхан: 

-Хуулийн өөрчлөлтөөр Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын хөнгөлөлтийг шат дараатай хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Тодруулбал, 792 мянган төгрөг хүртэлх хөдөлмөрийн хөлсний орлогод ногдох татварыг 0 хувь болгох зохицуулалт 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Харин хоёр сая төгрөг хүртэлх орлогод нэг хувийн татвар ногдуулах өөрчлөлтийг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр эцэслэн баталлаа. Энэхүү өөрчлөлтөд хөдөлмөр эрхэлж буй 1.2 сая орчим иргэн хамрагдах юм. Мөн хувиараа бизнес эрхлэгчдийн борлуулалтын орлого 1 тэрбум төгрөг хүртэл байгаа тохиолдолд 1 хувийн татварын хялбаршуулсан горимд хамруулахаар болов.

Мөн иргэдээс үл хөдлөх хөрөнгөө борлуулсны хоёр хувийн татвар авдаг байсныг болиуллаа хэмээв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.