“Эрдэнэс Монгол” нэгдэл Barrick Mining Corporation-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай алт, зэсийн олборлолтоор дэлхийд тэргүүлэгч Barrick Mining Corporation-ийн Хайгуул хариуцсан Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Joel Holliday тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр “Эрдэнэс Монгол” нэгдэл Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг эдийн засгийн эргэлтэд үр ашигтай оруулах, геологи хайгуулын ажлыг эрчимжүүлж нөөцийг нэмэгдүүлэх, олборлолтоос боловсруулалт руу шилжих бодлогыг хэрэгжүүлж буйг танилцууллаа.
Уулзалтаар:
-”Эрдэнэс Критикал Минералс”, “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн хэрэгжүүлж буй алт, зэсийн хайгуулын төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар
-Barrick Mining Corporation-ийн дэвшилтэт технологи, хөрөнгө оруулалт, уурхайн хөгжүүлэлтийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Barrick Mining Corporation нь 1983 онд байгуулагдсан, Канадын Торонто хотноо төвтэй, олон улсын хэмжээний “Tier-One” ангиллын өндөр чанартай ордуудыг эзэмшдэг дэлхийн тэргүүлэх уул уурхайн компани юм. Мөн дэлхийн 18 улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2025 онд 17 тэрбум ам.долларын орлого олжээ.
Дэлхийн олон орон алт зэсийн стратегийн төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулж, олон улсын тэргүүлэх компаниудын технологи, туршлагыг нэвтрүүлж, хөрөнгө оруулалт татах замаар баялгийн сангийн орлогоо өсгөж, байгалийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрдээ хүртээж байна. Алтны төслүүдээ урагшлуулж, Үндэсний баялгийн санг арвижуулан, иргэдийн хуримтлал, орлогыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдэл олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.