Нарны хорооллоос “Монгол Эм Импекс” тал руу явган хүний гүүрэн гарцыг үргэлжлүүлэн барина

Нарны хорооллоос “Монгол Эм Импекс” тал руу явган хүний гүүрэн гарцыг үргэлжлүүлэн барина

Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 26 дугаар хороо “Нарны хороолол” орчимд ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн 26 дугаар хороо, “Нарны хороолол” 141 дүгээр сургуулиас хойш 100 метр орчим урт явган хүний гүүрэн гарцыг бариад байна.

Энэхүү гүүрэн гарц нь сүүдрэвчтэй, унадаг дугуй, тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой.

e202ab102cea4772afcc71b0b44208d3

000a7e6ec79149108a3f5cdaa5e07ed3

Үргэлжлүүлэн “Монгол Эм Импекс” тал руу буух явган хүний гүүрэн гарц хийхээр төлөвлөж байгааг хотын дарга Х.Нямбаатар онцоллоо. Уг гүүрэн гарцын зураг төслийн ажил 80 хувьтай байна. Гүүрэн гарцыг иргэдийн санал, хүсэлтийн дагуу үргэлжлүүлэн барьж, явган зорчигч Нарны замаар нэвт гардаг байхаар төлөвлөнө. Энэ жил гүүрэн гарц барих зардлыг нийслэлээс шийдвэрлэхийг хотын дарга Х.Нямбаатар үүрэг болголоо.

0a46324b0aa44564bf850f373682ac51

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.