Баянгол дүүрэгт 200 хүүхдийн цэцэрлэг нэмж байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд ажиллалаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Өнгөрсөн онд Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт олон улсын хөтөлбөртэй “Эрин эверест интернешнл” сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авч, улсын сургууль болгосон.
Харин энэ жил Эрингийн баруун талын объектыг түрээслээд дараа жил худалдаж авах нөхцөлтэй улсын цэцэрлэг болгох хэлэлцээр хийнэ. Мөн Эрин хороолол орчимд авто замын зогсоол, авто замыг бүхэлд нь барьж байгуулна.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Алтай хотхон”, “Голден Парк”, “Нарны хороолол” гээд нягтшил ихтэй гурван байршилд сургууль хүрэлцээгүй тул байршилд сургуулийн барилгын ажлуудыг эхлүүлж, ирэх жил ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.
Тулгамдсан асуудлуудыг шийдэж, бүтээн байгуулалтын улиралд барилгын ажлыг эхлүүлнэ. 2027 оны сүүлээс Баянгол дүүрэгт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг бүрэн шийднэ. Сургуулиуд хоёр ээлжээр хичээллэнэ. НИТХ, НЗДТГ-аас 2028 онд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэхээр зорьж байна” гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.