Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна

Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна

Нийслэлээс нийтийн эзэмшлийн гудамж, талбайг нэмэгдүүлж, ногоон байгууламж, тохижилт хийх ажлыг эрчимжүүлж байна.

Энэ ажлын хүрээнд Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Төмөр замчдын байр орчимд хотын дарга болон нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид, холбогдох албаныхан ажиллалаа. Тухайн байршилд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай болгоно. Мөн барилгын хажуугийн тоосгон гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна.

d7df134256c24fbb941bd76636dd91b7

369706c7a5f04abead1d60de1dcff080

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Баянгол дүүргээс энэ хэсэгт тоосгон гараашийг буулгаад эхэлжээ. Харин ашиглалтын шаардлага хангахгүй барилгын эзэмшигчтэй зах зээлийн ханшаар нь тохиролцож, газрыг чөлөөлөх хүсэлтэй байна. Олон жил болсон энэ байшин нурах дөхсөн, хогийн цэг үүссэн, хүмүүс хоног төөрүүлж, хэрэг зөрчил ч гарах болсон. Энд шинээр байшин барих боломжгүй, барилга хоорондын зай стандартад нийцэхгүй байна.

Тиймээс газрыг нийтээр нь чөлөөлөөд нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж хийе. Иргэд амарч, зугаалах талбай хэрэгтэй. Мөн ухаалаг хогийн цэгтэй болгоё. Цэвэр, эрүүл, тухтай орчныг бүрдүүлье. Энэ барилгыг Гандирс гэж компани эзэмшдэг бололтой. Эзэмшигчтэй холбогдож, саналаа хүргүүлнэ” гэлээ.

a78c36fc11c64da9b059047c7d990194

75fd637f9e6e4d51ae3af19c5e92a21d

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.