Чөлөөт бүсийн хөгжлийн бодлогыг аж үйлдвэржилтийн чиглэлд эрчимжүүлнэ

Чөлөөт бүсийн хөгжлийн бодлогыг аж үйлдвэржилтийн чиглэлд эрчимжүүлнэ

Шадар сайд Н.Номтойбаяр 2026 оны тавдугаар сарын 02-03-ны өдрүүдэд чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, сайжруулах, санал дүгнэлт, төлөвлөгөө боловсруулах зорилгоор дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн, улмаар экспортын чиг баримжаатай үйлдвэрлэгч орон болох зорилтыг бодит үр дүнд хүргэх зорилгоор Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүд чөлөөт бүс болон Налайх дүүрэгт ажиллалаа. 

17530904fdee4178934d8e9fc083afb6

7a5ab0dbd7494bdfbfccdf0fe3374444

a482efaee1914053b763a1797bcd2a74

Тэрээр:

· Чөлөөт бүсүүдийн өнөөгийн нөхцөл байдал, дэд бүтэц, эрх зүйн орчинг сайжруулах, хөрөнгө оруулагчдыг татах, цаашдын хөгжлийн чиг баримжааг тодорхойлох, мөн аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгчидтэй уулзаж тулгамдаж буй асуудлын талаар санал сонслоо.

· Онцгой байдлын газрын тоног төхөөрөмж барилга байгууламж, тулгамдаж буй асуудлын талаар сонсож, хувийн хэвшилтэй хамтран техник, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэх талаар ярилцлаа.

· Улсын нөөцийн 140 дүгээр салбарын хүн хүч, техник хэрэгсэл, хангамж, Улсын нөөцийн бараа материалын агуулах, хадгалалттай танилцлаа.

· “Стандартчилал, техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орон нутгийн алба хаагч нарын санал хүсэлтийг сонслоо.

· “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д хамрагдаж, хоршооллын хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг хоршоологчдын талаар мэдээлэл авч, санал солилцлоо.

Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого хамаарах бөгөөд цаашид оновчтой төлөвлөсөн төслүүдэд тулгуурлан нэгдсэн мастер төлөвлөгөө боловсруулах чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

4a566e0eb93c4f42841212443403f051

73c4106d31d44ba08576ca5d1a559e35

Бүсчилсэн хөгжлийн бодлогыг зөвхөн аймаг, сум хоорондын хөгжлийн асуудал гэхээсээ илүүтэйгээр хөрш улс орнуудын хамтын ажиллагааны хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг зорьж байгаагаа танилцуулсан байна.

Тухайлбал, Дорноговь аймгийн хувьд говийн бүсэд хамаарах бөгөөд БНХАУ-тай хил залган оршдог учраас хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэхэд онцгой чухал ач холбогдолтой юм. 

Тиймээс “Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс”-ийг аж үйлдвэржилтийн чиглэлд илүү эрчимжүүлж, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн экспортыг дэмжихэд анхаарч ажиллана гэлээ. Харин дотоодод үйлдвэрлэх боломжгүй, түүхий эд нь хомс барилгын зарим материал, эм тариа, хүнс болон сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг чөлөөт бүс дээр явуулах зорилготой байгаагаа онцоллоо.

6a8e9d840bb9475695481c9641804982

ca59f780558d45f88d5887812643a772

ee0ddc4a507847bf805b078b3dcafb45

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.