15-18 насны хүүхдүүд жолоочид хутга тулган машиныг нь дээрэмджээ

AI хөрвүүлсэн
15-18 насны хүүхдүүд жолоочид хутга тулган машиныг нь дээрэмджээ

Энэ оны дөрөвдүгээр сарын 16-ны үүрийн 05:00 цагийн орчимд автобусны буудлын ойролцоо үл таних этгээдүүд хутга тулган автомашин дээрэмдсэн гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Хэргийг тодруулбал, 15-18 насны өсвөр насны хүүхдүүд бүлэглэн иргэний "Toyota Aqua" маркийн автомашиныг дээрэмдсэн болохыг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, илрүүлсэн байна. Одоогоор уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хэнтэй нөхөрлөж, чөлөөт цагаа хаана өнгөрүүлж байгаад нь онцгой анхаарал хандуулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.