🔴Ц.Туваан: "Бодь"-ийн оффтeйк гэрээг нээлттэй сонсголоор хэлэлцэх шаардлагатай
УИХ-ын гишүүн Ц.Туваан ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэгдсэн асуудлын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр Харбины гэрээг ил болгож хэлэлцэх асуудлыг"Энэхүү чухал хүсэлт нь ажлын хэсгүүдийн хуралдаанаар маш олон удаа хэлэлцэгдэж байж шийдэгдсэн асуудал юм. Гэтэл энэ талаар танай намын бүлэг дотроо хоорондоо ярилцаж, мэдээлэл солилцдог эсэх нь эргэлзээтэй байна. Ялангуяа танай намын шинэ гишүүн Баярмаа энэ асуудлыг хөндөж ярьж байна" гэв.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Манай намын байр суурь нууцтай холбоотой асуудал дээр ил тод, шилэн байгаасай гэж хүсдэг. Ямар нэг асуудал байхгүй бол ил тод байвал хүмүүсийн хардлагыг арилгана. Харбины гэрээний асуудал бол би Засгийн газраа төлөөлж гарын үзэг зурсан хоёр сайдын нэг учраас сайн мэдэж байна. "Бодь"-ийн гэрээ харбины гэрээтэй холбоогүй. С.Батцэцэг сайд маш зөв тодорхойлсон. Харбинд байгуулагдсан хоёр улс хоорондын хэлэлцээр гэж. Тухайн үед Азийн өвлийн олимп Харбинд болох үеэр Л.Оюун-Эрдэнэ сайдыг урьж гарын үсэг зурж байсан.
Энэ хэлэлцээр нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орж хурлаар батлагдсан. Мөн баримтлах үндсэн чиглэлээ батлуулсан. Гурав дах удаагаа их хурлаар соёрхон батлуулснаар хүчин төгөлдөр хэлэлцээр болсон. Тухайн үед БНХАУ-ын элчин сайдын яамнаас "та бүхэн энэ хэлэлцээрээ нууцаар хэлэлцэх боломжтой юу" гэдэг санал тавьж байсан. Дэлхийн 180 гаруй улстай БНХАУ хэлэлцээ хийж байсан учраас Монгол Улстай хэлэлцээ хийж гэж иш татаж байна гэсэн утгаар ярьсан байх.
Манай улсад нууцаар хэлэлцэх хууль эрхзүйн орчин байхгүй учраас ил хэлэлцээд явсан. Үүний дараа ААН хоорондын гэрээнд гурван төрлийн асуудлын хоёр асуудлыг нь China energy болон Эрдэнэс Тавантолгой ТӨХК хийсэн. Нүүрс худалдах, худалдан авах гэрээ, Онч хараат, Бор толгой гэсэн хоёр компанийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын хил холболтоо барих асуудлуудыг багтаасан гэрээ юм.
Энэ үеэс хойш Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсон учраас бид одоо ямар нэг мэдээлэл байхгүй байна. Нийт 20 жилийн 250 сая тонн нүүрсний асуудлын талаар яригдаж байгаа. 250 сая тонныг 40 доллароор үржүүлээд 10 тэрбум долларын ашиг гэж ярьж байгаа. Тухайн 40 долларт тээврийн хөлс багтсан байгаа. Ингэж харлуулаад улс төрийн зорилготой гэж би харж байгаа. Чалко зэрэг дөрвөн компанитай гэрээ хийгээд нүүрсээ борлуулаад явж байгаа. Тав дах компани нь China energy. Коксжих нүүрсийг гангийн үйлдвэрлэдэг. Гангийн үйлдвэрлэлийн төмрийн хүдэр ч тэр, нүүрсний үнэ ч тэр урт хугацаагаар төлөвлөгдсөн байдаг. Яг энэ томьёогоор үнийг тавихыг ажлын хэсгийн хуралдаанд хэлэлцсэн.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.