🔴П.Сайнзориг: Туулын хурдны зам иргэдийн санхүү, гэр бүлдээ зориулах цаг хугацаа, чанарыг шийдэх төсөл байсан

AI хөрвүүлсэн

Нийслэлийн МАН-ын хорооны VIII хуралдаанаар гурван үндсэн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдээлэл өглөө. Хуралдаанаар хамгийн эхэнд 2024 онд нийслэлийн иргэд, сонгогчдод дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар шатанд байгаа болон цаашид анхаарах асуудлуудын талаар хэлэлцсэн байна.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Зарим гишүүд төрийн болон дипломат албанд шилжсэн, мөн нийслэлийн намын хорооны тэргүүлэгчээр ажиллаж байсан Н.Учрал намын даргаар томилогдсон зэрэг шалтгаанаар тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, орны хүмүүсийг нь томиллоо. Сүхбаатар дүүргийн намын хорооны даргыг чөлөөлөх, заалнаас нэр дэвшүүлэх зэрэг асуудал огт яригдаагүй. Зөвхөн төрийн албанд шилжсэн хүмүүсийн оронд дараагийн хүмүүсийг зарчмын дагуу томилсон.

Нийслэлд хэрэгжүүлэхээр амласан 16 томоохон төслийн хэрэгжилтийн хувьд нийт мөрийн хөтөлбөрийн хүрээнд бүх төсөл гараанаас гарсан. Хууль эрх зүй, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, концепцын асуудлуудаа шийдвэрлэж, хөрөнгө оруулалтаа босгон бодит хэрэгжилт рүүгээ орсон. Мэдээж хэрэгжүүлэх явцад тал талаас тодорхой асуудлууд үүсэж байгааг үгүйсгэхгүй.

Өнгөрсөн хугацаанд нийслэлийн асуудлыг "хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх" буюу мөнгө байхгүй гэх шалтгаанаар орхигдуулж ирснээс болж жижиг асуудлууд томорч, өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн. Үүний улмаас иргэдийн эрх ашиг зөрчигдөж, санхүү, эрүүл мэнд, гэр бүлдээ зарцуулах цаг хугацаагаараа хохирч байна. 

"Мега" хэмээн нэрлэж буй эдгээр төслүүд нь холын мэт сонсогдож байгаа ч бодит байдал дээр нийтийн тээврийн хүртээмж, эрчим хүчний хангамжийг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх, үер усны гамшгаас сэргийлэх, түгжрэл болон агаарын бохирдлыг шийдвэрлэхэд чиглэсэн иргэдийн амьдралтай шууд холбоотой ажлууд. Мөн өнгөрсөн өвөл агаарын бохирдолгүй өвөлжих боломж байгааг харсан нь мөрийн хөтөлбөрийн нэг бодит үр дүн гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.