🔴Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд гал дундуур явж ажлаа урагшлуулдаг
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөртэй нь холбоотойгоор олон нийтийн дунд гарсан мэдээллүүдэд тайлбар өгч, улс төрийн нөхцөл байдал болон хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ :
-Газар зарсан гэх асуудлыг ор үндэсгүй гүтгэлэг. Хуулийн байгууллага шалгаж эцэслэнэ. Мөн "Гэрэгэ" тауэрийн 14 давхрыг дээрэмдсэн гэх мэдээлэл худлаа. Үүнийг Эрдэнэтийн тендертэй холбоотой, намын газрын даргаар ажиллаж буй хүний зориуд хийлгэсэн мэдээлэл. Миний дүүтэй холбоотой хэрэг шалгагдаагүй. Харин үндэсний эв нэгдлийг хагалан бутаргасан гэх хэрэг тагнуулын байгууллагад шалгагдаж байгаа.
АТГ болон прокурорын байгууллагын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байна. Хуулийн байгууллага Туулын хурдны замтай холбоотой асуудлыг маш шуурхай шалгаж байгаа хэрнээ "Бодь" групптэй холбоотой ноцтой баримт, дансны гүйлгээний нарийвчилсан мэдээллийг гаргаж өгөөд байхад мэдээлэл хийхгүй, шалгахгүй байгааг тэгш бус хандлага гэж үзэж байна. 2022 оны нүүрсний жагсаалын үеэр зарлагдсан 17 хүний хэрэг болон "Бодь"-ийн асуудал хэрхэн замхарч алга болсон. Хуулийн байгууллага хэргүүдийг ялгавартай биш, ижил цаг хугацаанд мухарлан шалгаж, олон нийтэд тайлбар өгөх ёстой.
Улс орны томоохон төслүүд, тэр дундаа Туулын хурдны зам, Харбины гэрээ зэрэг асуудлууд улс төржилтөөс үүдэн гацаж байна. Сүүлийн 15-20 жилд дангаар эрх барьсан Засгийн газрын үед сөрөг хүчин нь улс төрийн зорилгоор төслүүдийг татан унагасаар ирсэн. Өнгөрсөн хугацааны алдаа оноо, ковидын үеийн сургамжид үндэслэн олон нам хамтарсан Засгийн газар байгуулах шаардлага гарсан. Намууд хамтарсан үед эдийн засаг сэргэж, томоохон төслүүд урагшилдаг.
Гүйцэтгэх засаглалын тэргүүний үүрэг нь Ерөнхий сайд хүн байнга шүүмжлүүлж, "гал дундуур" явж байж ажлыг урагшлуулдаг. Популист улс төрчид болон иргэний нийгмийн байгууллагуудын шахалтаар төслөө гацаагаад байвал Монгол Улсад ямар ч бүтээн байгуулалт өрнөхгүй. Засгийн газар зоригтой шийдвэр гаргаж ажиллах ёстой. Мөн УИХ-д түр хороо байгуулах асуудал нь зарим улс төрчид сайд болохоороо байр сууриа өөрчилдөг байдлыг шүүмжилж, асуудлыг санаатайгаар гацаахгүй байх ёстой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.