🔴А.Амартүвшин: Шалгаж болно, харин ажил нь зогсож болохгүй

Хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой. Талбай дээр хэдэн хүн гарч жагсаад зөрчсөн байна гэхээр зөрчсөн болчихдог. Ингэж ямар ч баримт, нотолгоогүй дайрч болохгүй. Улаанбаатар хот тогтвортой бодлого барих ёстой. Нэг даргаа өөр нэг даргаар сольдог. Манай Монголд нэг увайгүй зан байдаг. Өмнөх удирдлагынхаа ажлыг бүгдийг нь үгүйсгэж байгаад дахиад шинээр ажил хийдэг. 

2028 онд бид ямар нүүрээрээ иргэд дээрээ очиж биднийг сонгоорой гэх вэ. Хэзээ хүртэл бид нүүрс түлж, агаарын бохирдолтой байх юм бэ. Хуулийн байгууллага шалгаж болно. Харин ажил нь зогсож болохгүй. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.