БИЧЛЭГ: Цагдаагийн алба хаагч гар буу хэрэглэхийг анхааруулжээ

БИЧЛЭГ: Цагдаагийн алба хаагч гар буу хэрэглэхийг анхааруулжээ

"Баянгол дүүргийн 8 хороо … тоот байрны гадна согтуу хүн хөөгөөд байна" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад 2026 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 22.20 цагийн орчимд бүртгэгджээ.

Дуудлагын дагуу алба хаагчид ирж, бусдыг хөөж амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх иргэнийг тогтоож, саатуулах явцад алба хаагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хэл амаар доромжилжээ. Алба хаагчдаас шаардлага биелүүлэхийг шаардаж, биелүүлэхгүй тохиолдолд тусгай хэрэгсэл (гар буу) хэрэглэхийг анхааруулсан байна.

Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж байна.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.