Замын-Үүдийн Гаалийн газарт АТГ-ынхан нэгжлэг хийлээ
АТГ-ынхан эх орны өмнөд хилийн Замын-Үүд боомтын Гаалийн газарт ажиллаж зарим албан тушаалтны ажлын байр, өрөө тасалгаанд нэгжлэг хийлээ.
Түүгээр ч зогсохгүй, гаалийн хяналтын талбайд бүрдүүлэлт хийж буй нөхцөл байдлыг ч шалгасан аж. Энэ талаар АТГ-ынхнаас тодруулахад “Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нь үнэн” гэсэн юм.
Прокурорын байгууллагын эх сурвалжууд ч үүнийг батлаад өмнө нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буй зарим хүнийг нарийвчлан шалгахаар болж холбогдох ажиллагаа хийж байгаа гэсэн мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.