Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах сургалтын хөтөлбөр боловсруулна

Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах сургалтын хөтөлбөр боловсруулна
 
Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны зөвлөмжид "Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах, гамшгаас хамгаалах бүх нийтийн боловсролыг дэмжих, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зэрэг зорилтот бүлгийн иргэдэд зориулсан тусгайлсан сургалтын цогц хөтөлбөр боловсруулж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлуулан хэрэгжилтийг хангах арга хэмжээг зохион байгуулах"-ийг үүрэг болгосон.
073f75db1d7b48649be8e5dedf7714a2
99c8ba21522c4ad681d6c2879e5f6199
Энэ ажлын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэг нь Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулахад хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зэрэг зорилтот бүлгийн иргэдэд зориулсан тусгайлсан сургалтын цогц хөтөлбөрийг боловсруулна.
 
Хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийн төлөвлөгөөг холбогдох Засгийн газрын гишүүдээр батлуулна. Төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг улирал тутамд Үндэсний зөвлөлд хүргүүлнэ.
 
Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зэрэг зорилтот бүлгийн иргэдэд зориулсан тусгайлсан сургалтын цогц хөтөлбөр, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлуулах юм.
 
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ГБХНХЯ, Боловсролын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Монголын ахмадын холбоо, Хүүхэд гэр бүл, хөгжил, хамгааллын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын төлөөлөл ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.