"Автомашины оношилгоо дарж өгнө" гэх утга бүхийн залилангийн тохиолдлууд гарч байна
Сүүлийн үед цахим орчинд “автомашины оношилгоо дарж өгнө” гэх утга бүхий худал мэдээлэл байршуулж, урьдчилан мөнгө шилжүүлэхийг шаардах залилангийн тохиолдлууд гарч байна.
Ийм төрлийн үйлдэл нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог бөгөөд цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд 270 орчим иргэдийг залилсан этгээдийг илрүүлэн, хуулийн хариуцлага хүлээлгэжээ.
Техникийн хяналтын үзлэг, оношлогооны төвүүд нь хууль, журамд зааснаас бусад тохиолдолд хувь хүний дансаар төлбөр хүлээн авдаггүй.
Иргэд та бүхэн:
~Албан ёсны, баталгаатай төвөөр үйлчлүүлэх
~Танихгүй этгээдэд мөнгө шилжүүлэхгүй байх
~Сэжигтэй мэдээлэлд нягтлан хандах зэрэг арга хэмжээг авч, санхүүгийн залиланд өртөхөөс урьдчилан сэргийлнэ үү.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.