СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Оюунхорол нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон ч учруулсан хохирлыг нь төлүүлэх ажиллагаа явуулж байна

Нийтэлсэн
14 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
14 цагийн өмнө

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын захиргааны дарга зэрэг албан тушаал хашиж асан Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн, Ховд аймгийн Засаг дарга, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Г.Нямдаваа нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан нь нэг хэсэг олны анхааралд өртсөн.

Тодруулбал, тэднийг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль тогтоомж зөрчин, “Грандповер” ХХК-д давуу байдал олгосны улмаас улсын төсөвт нэг тэрбум 950 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан билээ. “.

Уг гэрээг байгуулахаас хоёр сарын өмнө буюу 2015 оны зургаадугаар сарын 15-нд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдаж, Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай 15/01 дугаартай тогтоол баталсан аж. Тогтоолын гурав дахь заалтад “Нийслэлийн гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд хийн хангамжийн хэрэглээг нэмэгдүүлэх, уламжлалт бус, шинэ дэвшилтэт техник технологи, бүтээгдэхүүн нэвтрүүлэх зорилгоор хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, “Цэвэр агаарын сан”-гийн батлагдсан төсвийн хүрээнд санхүүжүүлж арга хэмжээ авч ажиллахыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд даалгасугай” гэсэн байдаг. хэмээн буруутгагдсан юм.

билээ. Уг нь прокурорын байгууллагаас Д.Оюунхоролыг яллагдагчаар татах тогтоол баталсныг бид цаг тухайд нь буюу 2020 оны нэгдүгээр сард мэдээлж байв. Гэвч тэрбээр үүнийг үгүйсгэж “Намайг яллагдагчаар татсан гэдэг нь худал мэдээлэл” гэж мэлзэж байсан нь өдгөө хэвлэлийн хуудаснаа хадгалагдан үлджээ.

БИТҮҮМЖИЛСЭН ХӨРӨНГӨӨ ЧӨЛӨӨЛҮҮЛЭХ ХҮСЭЛТ ГАРГАВ

“Булавч бултайна, даравч дардайна” гэгчээр УИХ-ын гишүүн, сайд асан Д.Оюунхорол худал хэмээн гүрийж байсан ч гэлээ хэзээ нэг өдөр бүх зүйл ил болдог нь жам.

Яллагдагчаар татагдсан Д.Оюунхорол, Г.Нямдаваа нараас төр, нийтэд буюу татвар төлөгчдийн хөрөнгөд учирсан хохирлыг нэхэмжилж гаргуулах ажиллагааг Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас хийж байгаа юм билээ. Д.Оюунхоролын нөхөр, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын дарга, Хонконг дахь Ерөнхий консулаар ажиллаж байсан, “Отгонтэнгэр” их сургуулийн ТУЗ-ийн дарга Г.Жаргалсайхан НПГ-т холбогдуулж нэхэмжлэл гаргасан аж. Уг иргэний хэргийг 2025 оны гуравдугаар сарын 18-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалан хэлэлцсэн байна.

Г.Жаргалсайхан нэхэмжлэлдээ “Миний бие НПГ-ын 2022 оны нэгдүгээр сарын 17-ны 03 дугаартай прокурорын тогтоолын дагуу битүүмжлэгдсэн эд хөрөнгөө чөлөөлүүлэх зорилгоор Иргэний хуулийн 106.2, 106.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. НПГ-аас Д.Оюунхорол, Г.Нямдаваа нарт холбогдох 180200570304 дугаартай хэргийг шалгах явцдаа миний бие Г.Жаргалсайхан болон Д.Оюунхорол нарын дундын өмч болох орон сууц, автомашиныг битүүмжлэх шийдвэр гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2-1-т “Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хөрөнгө битүүмжлэх арга хэмжээг зөвхөн яллагдагч болон шүүгдэгчийн эд хөрөнгөд л авах боломжтой байхад прокурорын зүгээс Д.Оюунхорол бид хоёрын хамтран өмчлөх дундын эд хөрөнгүүдийг битүүмжилж, уг хэрэгт хамааралгүй Г.Жаргалсайхан миний өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн.

Тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь дуусгавар болоод миний болон бидний дундын хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тогтоол дуусгавар болох ёстой гэж үзэж байна. Гэтэл Д.Оюунхоролд холбогдох эрүүгийн 1802005710304 дугаартай хэрэг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72.1.2-т заасан Эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон байхад хохирлын асуудлыг иргэний журмаар шийдвэрлэх хүртэл хэвээр үлдээсүгэй гэж шийдвэрлэсэн.

Би өөрийн хөрөнгийг захиран зарцуулах эрхээ сэргээлгэхээр хандахад НПГ-аас чөлөөлөхгүй гэсэн хариу өгсөн. Хохирлын асуудлыг иргэний журмаар шийдвэрлэх хүртэл дээрх хөрөнгүүдийг битүүмжилсэн хэвээр үлдээх тухай прокурорын тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5-6-д “Хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хураан авсан, битүүмжилсэн хөрөнгийг хууль ёсны эзэмшигчид нь олгоно” гэж заасныг болон Иргэний хуулийн 101.1-т “Өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасныг зөрчиж байна” гэжээ.

“Д.ОЮУНХОРОЛ, Г.НЯМДАВАА НАРЫН ҮЙЛДЭЛ НОТЛОХ БАРИМТААР ТОГТООГДСОН”

Түүний нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч НПГ-аас бичсэн хариу тайлбартаа “Д.Оюунхорол нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өмчлөлдөө нүүрснээс хий гаргаж авах үйлдвэргүй “Грандповер” ХХК-д хууль бус давуу байдал олгож, эрх бүхий байгууллагаар батлагдсан зураг, төсөвгүй, хянагдсан эдийн засгийн ямар нэг тооцоолол, судалгаагүйгээр нүүрсний хийгээр халаалтын зуухыг хангаж, агаарын бохирдлыг бууруулах ажлын гэрээ шууд байгуулах тушаалын төсөл боловсруулах үүргийг БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваад өгсөн.

Улмаар сайд Д.Оюунхорол 2015 оны долоодугаар сарын 31-ний А/308 дугаар тушаалаар Улаанбаатар хотын зарим хэрэглэгчийг нүүрсний хийгээр хангах, шугам сүлжээ барих, туршилт тохируулгын ажилд зориулан 1 965 000 000 (нэг тэрбум есөн зуун жаран таван сая) төгрөгөөр санхүүжүүлэх гэрээг “Грандповер” ХХК-тай шууд байгуулахыг эрх бүхий албан тушаалтнуудад зөвшөөрсний улмаас тус компани нь ашиглах боломжгүй хуванцар хоолойг газарт суурилуулж улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан. Энэ нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэсэн ч 2022 оны нэгдүгээр сарын 17-ны 03 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72.1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн тогтоолд яллагдагч Д.Оюунхорол, Г.Нямдаваа нарт холбогдох хэргийг эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь тэднийг гэмт хэргийн улмаас төсөвт учруулсан 1 965 000 000 төгрөгийн хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нөхөн төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй болохыг дурдаж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхэд нэхэмжлэл гарган, гэм буруутай этгээдүүдээс гаргуулахаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

Авлига, албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэргээр төр, нийтийн ашиг сонирхолд хохирол, хор уршиг учруулж байдаг тул төрийн болон нийтийн ашиг сонирхлын аль аль зөрчигдсөн гэж дүгнэн прокуророос эрүүгийн 1802005710304 дугаартай хэргийн улмаас төрд учирсан хохирлыг Д.Оюунхорол, Г.Нямдаваа, “Грандповер” компаниас нөхөн төлүүлэхээр прокурорын нэхэмжлэл бичсэн.

Уг нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны зургаадугаар сарын 30-нд хүлээн авч хянаад иргэний хэрэг үүсгэсэн байгаа. Иргэний хуулийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан. Д.Оюунхоролын үйлдсэн гэмт хэргийн улмаас төрд, цаашлаад нийтийн ашиг сонирхолд гэм хор учруулсныг түүний эд хөрөнгөөр арилгуулах нь хуульд нийцэхээр байна. Өөрөөр хэлбэл, .

юм. Энэ шийдвэрийг НПГ-ынхан эсэргүүцэж, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаны дагуу тавдугаар сарын 26-нд хэлэлцсэн аж. .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
10 цагийн өмнө
116.206.83.106

одоо манай эдийн засаг маш хүнд байдалд ороод улсаа аварч эдийн засгаа ядуурал өлсгөлөнгөөс татаж аврахаар МАН-ы бага хурал хуралдаж байна гэнэ. Энэ авгай бага хуралдаа очиоч хэрхэн яаж пэндийтлээ таргалса туршлагаасаа хуваалцаач.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.