Архидан согтуурсан үедээ нэгнийхээ хоолойг зүсэж зугтаасан этгээдийг олжээ
Цагдаагийн байгууллагад 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр “Би хоолойгоо хүнд хэрчүүлчихлээ, цус гараад байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 41 настай, эрэгтэйг хамт архидан согтуурсан 50 настай, эрэгтэй Г хоолойн хэсэгт нь заазуураар зүсэж гэмтээн хэргийн газраас зугтсаныг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж, олж тогтоожээ.
Архидан согтуурснаас шалтгаалан иргэд гэмтэх, өвчлөх, эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй. Иймд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, аливаа маргааныг тайван замаар шийдвэрлэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учрахаас урьдчилан сэргийлхийг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.