76 настай эмэгтэй гарцаар гарах үедээ мотоциклд мөргүүлж нас баржээ

76 настай эмэгтэй гарцаар гарах үедээ мотоциклд мөргүүлж нас баржээ
“Баянгол дүүргийн хоёр дугаар хороо ТБД андууд урд замд хүн мөргүүлсэн” гэх дуудлага мэдээлэл 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр 11.27 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 
 
Шалгалтын явцад 76 настай эмэгтэй явган зорчигч гарцаар зам хөндлөн гарах үедээ “Honda” маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлж нас барсан нөхцөл байдлыг Тээврийн цагдаагийн алба бүртгэлд авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.