10 настай охины амийг хөнөөсөн хэрэгт өмгөөлөгч Р.Булгамаа үнэ төлбөргүй ажиллана

10 настай охины амийг хөнөөсөн хэрэгт өмгөөлөгч Р.Булгамаа үнэ төлбөргүй ажиллана
Ховд аймгийн Буянт суманд хөрш айлынхаа 10 настай А.Амина охиныг тарвас хураах ажилд авч яваад шатааж, булсан хэрэгт М.Даделхан болон түүний эхнэр, хүүг цагдан хориод байгаа юм. 
 
Охиныг 14 хоног эрэн хайж байсан ч харамсалтай нь хөрш айлын аав хүү хоёр шатааж булсан болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон юм. 
 
Энэ хэрэгт өмгөөлөгч Р.Булгамаа үнэ төлбөргүй ажиллаж, хууль эрхзүйн туслалцаа үзүүлэхээр болжээ. Тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "маш олон хүн итгэл тээж хандсан байна. Хүүхдийн эрхийн төлөө тусалъя аа. Хүүхдийн эрхийн өмгөөлөгчид ярилцаж байгаад хамтдаа тусална" гэжээ. 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.