СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-03-22

Өнөөдрийн байдлаар орон нутагт дөрөв, нийслэлд 6 түймэр дэгджээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Төв аймгийн Мөнгөнморьт, Жаргалант сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ойн түймэр, Булган аймгийн Сэлэнгэ суманд хээрийн түймрийн дуудлага өнөөдөр /2025.03.22/ 16:00 цагийн байдлаар бүртгэгдлээ.

Төв аймгийн Мөнгөнморьт, Жаргалант сум, Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан ой, хээрийн түймрийг цурманд оруулж, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан хоёр ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Түймрийн голомтод орон нутгийн Онцгой байдлын газар, Хилийн цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид, сумдын мэргэжлийн анги, иргэд ажиллаж байна.

Мөн нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн 6 удаагийн шар өвсний түймрийг алба хаагчид бүрэн унтраалаа.

Хуурайшилт ихтэй байгаа энэ өдрүүдэд ой, хээрийн болон шар өвсний түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул иргэд та бүхэн цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдал, хашааны өнжмөл өвсийг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.