Ойрын өдрүүдэд нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно

AI үүсгэсэн мэдээ
Ойрын өдрүүдэд нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно

Цаг уурын урьдчилсан мэдээгээр энэ сарын 18-27-ны өдрүүдэд нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орж, салхи зарим үед ширүүсэх төлөвтэй байна.

Хур тунадас: 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 19, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн ихэнх хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. 

Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр. 19, 20, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22, 23-нд баруун болон говийн аймгуудын нутгаар, 24-нд говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.   

Агаарын температур: 19, 20, 21, -нд өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 0...-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +14...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМЫН 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Хур тунадас:  22, 23-нд өдөртөө бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20, 21, 22, 23-нд секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 19-22-нд шөнөдөө +3...+8 градус, Яармаг, Сонгинын орчмоор 0...+5 градус, өдөртөө +15...+20 градус, 23-наас сэрүүсэж шөнөдөө +1...+6 градус, Яармаг Сонгинын орчмоор -3...+2 градус, өдөртөө +10...+15 градус дулаан байна. 

Эх сурвалж: ЦУОШГ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.