Дорнодын зүүн хойд сумдын нутгаар бороо орж, нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн

Дорнодын зүүн хойд сумдын нутгаар бороо орж, нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн

Нутгийн хойд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар 0.0-6.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +14…+19 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +23…+28 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. +19...+21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. +18...+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. +17...+19 градус дулаан байна. 

Гэрэл зургийг Б.Баяр, Орхоны хөндий, Цагаан голын айлуудын зуслан /албан ёсны зөвшөөрөлтэй/

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.