"Мал, мах хямд үнээр зарна” гэх хуурамч зар байршуулж 600 сая төгрөг залилжээ
Цахим орчинд мал, мах болон тугалтай үнээ олноор нь зах зээлийн үнээс хямд үнээр зарна гэх хуурамч зар мэдээлэл байршуулж, иргэдийг залилсан этгээдийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ.
Уг этгээдийг залилангийн хэрэгт холбогдуулан эрэн сурвалжилж байсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэдэд нийт 600 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон байна. Уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Иймд иргэд цахим орчинд байршуулсан хэт хямд үнэтэй бараа бүтээгдэхүүний зар мэдээлэлд болгоомжтой хандаж, аливаа худалдан авалтын урьдчилгаа төлбөр шилжүүлэхээсээ өмнө мэдээллийн үнэн зөвийг сайтар нягталж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.