"NEW NORMAL 2026” эрдэм шинжилгээний бага хурал бүтээл хүлээн авч байна

"NEW NORMAL 2026” эрдэм шинжилгээний бага хурал бүтээл хүлээн авч байна

Социал Демократ Монголын Залуучуудын Холбооноос “Science First” уриан дор зохион байгуулж буй “NEW NORMAL 2026” эрдэм шинжилгээний бага хурал судалгааны бүтээл хүлээн авч байна. Тус хурлын нийт шагналын сан 160 сая төгрөг бөгөөд бүтээл хүлээн авах эцсийн хугацаа 2026 оны аравдугаар сарын 10-ны өдөр юм.

“NEW NORMAL 2026” эрдэм шинжилгээний бага хурал нь оюутан, залуу судлаачдын судалгааны ажлыг дэмжих, онолын шинэ мэдлэгийг практикт хэрэгжихүйц бүтээл болгон хөгжүүлэх, нотолгоонд суурилсан сэтгэлгээг бэхжүүлэх зорилготой.

Түүнчлэн нийгэм, эдийн засаг, технологийн өмнө тулгамдаж буй асуудлуудад шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэл, шинэ санаа, гарцыг дэвшүүлэх, судлаачдын бүтээлийг олон нийтэд хүргэхэд чиглэж байна.

Энэ жилийн эрдэм шинжилгээний бага хуралд дараах зургаан салбар чиглэлээр судалгааны бүтээл хүлээн авч байна.

1. Эдийн засгийн хөгжил

2. Инноваци, хиймэл оюун

3. Олон улсын харилцаа

4. Анагаах ухаан

5. Хот төлөвлөлт

6. Хүнс, хөдөө аж ахуй

Салбар тус бүрд эрдэмтэн, багш, судлаач болон бакалаврын оюутан гэсэн хоёр ангиллаар оролцох боломжтой.

Ирүүлсэн бүтээлүүдийг мэргэжлийн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн шүүгчдийн баг үнэлнэ. Салбар хуралдаан тус бүрийг 5–7 эрдэмтэн шүүх бол нэгдсэн хуралдааны бүтээлүүдийг 7–11 шүүгчийн бүрэлдэхүүнтэй баг шүүн шалгаруулна.

Бүтээл хүлээн авах хугацаа

Бүтээл хүлээн авах ажиллагаа 2026 оны есдүгээр сарын 10-ны өдөр эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 10-ны өдөр дуусна.

Салбар хуралдаанууд 2026 оны аравдугаар сарын 13–18-ны өдрүүдэд, нэгдсэн хуралдаан аравдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдана.

Бүтээл илгээх: sdynewnormal@gmail.com

Холбоо барих: 8864 9965, 9810 2400

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.