Засгийн газар: Н.Энхбаяр, С.Баяр, С.Батболд, Р.Амаржаргал, М.Энхсайхан нарыг Тусгай үүрэгт элчингээр томилно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, Р.Амаржаргал, С.Баяр, С.Батболд, Ж.Эрдэнэбат, М.Энхболд нарыг Элчин сайдаар томилохыг Гадаад харилцааны сайдад даалгасан гэх мэдээлэл цацагдсан юм.

Тэгвэл энэ асуудалд Засгийн газрын холбогдох албан тушаалтан дараах мэдээллийг өглөө.

Засгийн газар “Үе үеийн ҮАБЗ-ийн гишүүдийг Элчин сайдаар томилох гэж байгаа мэтээр бичээд байна. Тусгай үүрэгт элчин гэсэн өөр ойлголт шүү. Энэ хүмүүс мега төслүүд дээр дэмжлэг үзүүлж ажиллах ёстой. Томоохон хэлэлцээрт орох, олон улсын гэрээ хэлэлцээр дээр өөрсдийн туршлагаараа дэмжлэг үзүүлж зөвлөгөө өгөх үүрэгтэй. 1990 оноос хойш ҮАБЗ-д ажиллаж байсан гишүүд ийм тодорхойлолттойгоор тэмдэглэлд туссан байгаа. Дээрх нэр нь дурдагдсан хүмүүс. Ерөнхий сайд эхнээс нь уулзалт хийж, хэн ямар төсөл дээр ажиллахыг ярилцаж байгаа гэв.

Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэд хоногийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа үе үеийн ҮАБЗ-ийн гишүүдийг Тусгай үүрэгт элчингээр томилох болсон талаараа мэдэгдсэн билээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.