С.Амарсайхан: Өнгөрсөн жилийн зудад 8 сая гаруй мал хорогдсон. Нөхөн төлбөрт 18 тэрбум төгрөг олгосон

"Өнгөрсөн жилийн зудад нийт 8 сая гаруй мал хорогдсон. Зах зээлийн хамгийн бага үнээр мөнгөн дүнг нь тооцож үзвэл 1.5-2 их наяд төгрөгийн хохирол учирсан. Гэтэл индексжүүлсэн даатгалын журмаар 18 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгосон. Манай орны онцлогт тохирсон даатгалын тогтолцоог бий болгох шаардлагатай байна" гэж Шадар сайд С.Амарсайхан хэлэв.

Шадар сайд С.Амарсайхан:

-Малын индексжүүлсэн даатгалын тогтолцоо үр дүнгүй байгаа гэдгийг ганц жишээгээр бид харж болно. 2023-2024 оны хооронд зудад нийтдээ 8 сая гаруй мал хорогдсон. Зах зээлийн хамгийн бага үнээр байгаа юм. Тийм учраас энэ журмыг шинэчилж, нөхөн төлбөрийг хүнд сурталгүй, шуурхай бодитой олгодог механизмыг бүрдүүлэх шаардлагатай байна. Хоёрдугаарт, одоогийн индексжүүлсэн даатгалын системийг өөрчилж малын хорогдлыг бодитойгоор барагдуулдаг. Шууд үнэлгээний тогтолцоонд шилжих шаардлагатай. Өөрөөр хэлбэл малчин бүр даатгалд хамрагдах боломжийг бүрдүүлээд энэ хуулийн хэлэлцүүлгийн явцад сайжруулах шаардлагатай юм. Үр дүнтэй

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.