Ахмадын автобусны картын загвар шинэчлэгджээ
Ахмад настны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих картыг хоёр жил тутамд сунгуулах ёстой.
Ахмад настны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих картыг тэтгэвэрт гарсан эсэхээс үл хамааран, эрэгтэй хүн 60, эмэгтэй хүн 55 нас хүрээд авч, нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих боломжтой. Уг картыг 3600 төгрөгөөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс авах боломжтой.
Картаа хоёр жил тутамд сунгуулах ёстой. Картаа гээсэн эсвэл гэмтээсэн дахин авах бол Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандах боломжтой юм.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарууд:
- Дүнжингарав /7575-1200/
- Драгон /7577-1200/
- Мишээл /7585-1200/
- 3, 4-р хорооллын Имарт /7505-1200/
Баянхошуу /7510-1200/ - Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв /7585-1300/
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.