ДАШТ 2026: Шакирагаас Oasis хүртэл...

2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий цэнгэлдэх хүрээлэнгүүдэд болон тоглолтын завсарлагаанаар эгшиглэж буй дуу хөгжмийг Олон улсын хөлбөмбөгийн холбооны (ОУХХ) Цэнгэлдэх хүрээлэнгийн энтертайнмент баг тусгайлан хариуцаж байгаа бөгөөд урьдчилж бэлдсэн 750 гаруй дууны жагсаалтаас сонгон тоглуулж байна.

1e2dcd2f47da4d7581137d96b5b4019b

Энэ жилийн тэмцээний дуу хөгжмийн хөтөлбөр нь албан ёсны сүлд дуунуудаас гадна тухайн улс орнуудын соёл, хөгжөөн дэмжигчдийн уур амьсгалыг харуулсан баялаг сонголттой байгаагаараа онцлог юм.

ОУХХ дэлхийн өнцөг булан бүрийн шилдэг уран бүтээлчид хамтарсан 18 дуутай албан ёсны цомгийг гаргасан бөгөөд эдгээр дуунууд тоглолтын өмнө болон завсарлагааны үеэр голчлон эгшиглэж байна. Колумбын супер од Шакира болон Грэммийн шагналт Нигерийн дуучин Бурна Бой нарын хамтын бүтээл Дай Дай бол мэдээж албан ёсны сүлд дуугаар нэрлэсэн.

Цэнгэлдэхэд хадаж буй "Глобал" хитүүд

Тоглолтын завсарлагаа, багуудын талбайд гарч ирэх үеэр дэлхийн аль ч цэнгэлдэхэд үзэгчдийг суудлаас нь босгодог дараах дуунууд хамгийн их явж байна:

  • The White Stripes"Seven Nation Army"

  • AC/DC"Thunderstruck" 

Баг, улс орнуудын онцлогтой "Захиалгат" хөгжмүүд

ОУХХ баг бүрийн хөлбөмбөгийн холбоотой зөвлөлдөж, тухайн улсын хөгжөөн дэмжигчдэд зориулсан тусгай дуунуудыг завсарлагаа болон гоолын баяраар эгшиглүүлж байна. 

Жишээлбэл Англи улсын багийн тухайд Oasis-ийн "Wonderwall" болон Neil Diamond-ийн "Sweet Caroline", АНУ-ын тухайд John Denver-ийн "Take Me Home, Country Roads", Францын шигшээ багийн хувьд Daft Punk-ийн "One More Time" зэрэг дуунуудыг сонгон авсан байна. 

https://youtu.be/bx1Bh8ZvH84?si=_NPhS0sW7xib_GMt

Түүхэн дэх анхны "Шигшээ тоглолтын шоу"

Энэ жилийн ДАШТ-ий хамгийн том хөгжмийн сюрприз нь Америкийн хөлбөмбөгийн "Super Bowl" тэмцээн шиг Halftime Show-г шигшээ тоглолтын үеэр анх удаа зохион байгуулах гэж буй явдал юм.

7-р сарын 19-нд болох шигшээ тоглолтын завсарлагаанаар Coldplay хамтлагийн Крис Мартины найруулгаар Мадонна, Шакира, BTS хамтлаг хамтран дэлхийн хэмжээний супер шоу үзүүлэхээр бэлтгэж байна.

Хөлбөмбөг шимтэн үзэгч та манай сайтын "Хөлбөмбөгийн ДАШТ 2026" тааварт оролцон өөрийн багийг дэмжээрэй https://www.livetv.mn/world-cup-2026/predict/

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.