УДЭТ-ын жүжигчинг хутгалсан хэрэг гарчээ

"Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Улсын драмын эрдмийн театрын өрөөнд хүн хутгалуулчихлаа" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-ныг шилжих шөнө 05 цагт бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Э нь хувийн таарамжгүй харилцаанаас үүдэж иргэн Р-г хутгалсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэгт холбогдогчийг яллагдагчаар татан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэж ЦЕГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.