О.Алтангэрэл: Улс оронд хийх ажил зөндөө байна. Сандал суудлын хэрүүл хийж байхаар ажил олж хийгээч

Монголын Залуучуудын холбооны долоо дахь ерөнхийлөгчөөр Б.Бэлгүтэй сонгогдсон. Улмаар ерөнхийлөгч асан Б.Сэргэлэнбаатар тэргүүтэй залуус ХЗДХ-ийн яамны гадна өнөөдөр мэдээлэл хийж, сайд О.Алтангэрэлтэй уулзжээ.

МЗХ-ны ерөнхийлөгч асан Б.Сэргэлэнбаатар:

-Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл намын найз У.Болдхүүг УБЕГ-ын даргаар томилсон. У.Болдхүү албан тушаалаа ашиглаж, улсын бүртгэл дээр МЗХ-ны бүх удирдлагыг АН-ын хүмүүс болгосон байна. Энэ бүхний цаана женко Х.Баттулга байгаа гэх байр суурийг илэрхийлсэн юм.

Уг асуудалд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:

-Агентлагийн даргыг Хууль зүйн сайд томилдоггүй. Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд Хууль зүйн сайд оролцох эрхгүй. Намайг хууль зөрч гэж байгаа бол би хууль зөрчихгүй. Улс оронд хийх ажил зөндөө байна. Сандал суудлын хэрүүл хийж байхаар ажил олж хийгээч. Та нарын дотоод хэрүүл хууль зүйн төр захиргааны төв байгууллагад ямар хамаатай юм гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.