СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-29

Ц.Даваасүрэн: Төсөв УИХ-ын эрх мэдлийн асуудал болсон, Засгийн газарт буцааж болохгүй

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 долоо хоногийн өмнө

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Ерөнхийлөгчийн хориг дээр нэг удаа хэлэлцэх дэг гэж хэлэлцээд байна шүү дээ. Бид төсөв хэлэлцэх гэж байгаа байхгүй юу. Төсөв өөрийн дэгтэй. Тусгай дэгтэй. Би Баасандоржид /УИХ-ын ЕНБД/ цөндөөн хэлсэн. Төсөв батлаад хүчин төгөлдөр л болоогүй болохоос баталчихсан байхгүй юу.

Төсвийн эхний хэлэлцүүлгийг хийхдээ Их хурлын бүрэн эрхийн асуудал болсон. Төсвийг хэлэлцэх дэг нь байгаа. Харин миний ойлгож байгаагаар тодруулах асуудал байсан байж магадгүй. Хэрэв Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан нөхцөлд хоёрдугаар хэлэлцүүлгээс эхэлж явна гээд УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульдаа тусгачихвал ямар ч асуудал байхгүй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Даваасүрэн гишүүний хэлдэг зөв шүү.

эгдүүцэгч
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

одоо тэгээд бүгдээрээ 680 төгрөг цалинд, ,тэтэгэвэрт авахаар боллоо. үндсэн хуулинд тэгж заасан биз дээ. төсвөө цагт нь баталж чадаагүй тохиолдолд

эгдүүцэгч
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

одоо тэгээд бүгдээрээ 680 төгрөг цалинд, ,тэтэгэвэрт авахаар боллоо. үндсэн хуулинд тэгж заасан биз дээ. төсвөө цагт нь баталж чадаагүй тохиолдолд

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.