СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-29

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн зун Монгол орны ихэнх нутагт хур тунадас олон жилийн дунджаас ахиу , агаарын температур дунджаас дулаан байсан нь бэлчээрийн ургамлын ургалтанд сайнаар нөлөөлж, зуншлагын байдал 2024 оны 08 дугаар сарын сүүлчээр нийт нутгийн 70 гаруй хувьд сайн, Ховд, Говь-Алтай, Өмнөговь аймгийн ганц нэг сумдаар муу, бусад нутаг буюу 20 гаруй хувьд дунд байна.

Цаг уур орчны шинжилгээний газрын өгсөн мэдээллээр 2024 оны 12 дугаар сард төв болон зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас зүүн аймгуудын нутгаар ахиу орох төлөвтэй байна. Мөн 2025 оны нэг хоёрдугаар саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, ялангуяа нэгдүгээр сард нутгийн баруун хойд хэсгээр, хоёрдугаар сард зүүн аймгуудын нутгаар ахиу цас орох төлөв ажиглагдаж байна.

Иймд өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр яам, агентлаг, аймаг, нийслэл, төв, орон нутгийн хэмжээнд холбогдох арга хэмжээг авч, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.