СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-27

🔴Н.Учрал: Улс төрийн намууд шинээр бүртгүүлэх хугацааг хойшлуулах боломжтой

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 долоо хоногийн өмнө

Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн. Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж байна.

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийн хугацааг АН хэвээр үлдээж ирэх оноос хэрэгжих нь зүйтэй гэж үзэж байгаа бол МАН болон бусад намууд хугацааг хойшлуулах ёстой гэж үзэж байна. Парламентад суудалгүй улс төрийн намуудын зүгээс хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахгүй бол намууд бэлэн бус байна хэмээх хүсэлтийг илэрхийлээд байгаа юм.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Парламентад суудалгүй намуудаас хуулиудын зарим зүйл заалтыг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах хүсэлтийг удаа дараа илэрхийлсэн. Одоогоор есөн улс төрийн намаас албан хүсэлтийг ирүүлсэн. Ерөнхийлөгч санаачилж, өнгөрсөн парламентын үед батлагдсан улс төрийн намын хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа. . Тиймээс нээлттэй байдлыг хангуулах, цахим бүртгэлээ хийх, шилэн данстай болох, гишүүдийн оролцоо, дэргэдэх төрийн бус байгууллагуудын статусыг ойлгомжтой болгох, бодлогын судалгааны хүрээлэн байгуулах, хөтөлбөрөө үнэлэх гээд шинэчлэлийг дагуулсан заалтуудыг бий болгох хэрэгтэй.

Дагаж мөрдөх журмын хуульд байгаа таван зүйлээс хоёрдугаар зүйлийг хойшлуулж өгөөч гэж байгаа. Энэ нь дүрмийн өөрчлөлтөө шинээр бүртгүүлэх, хөтөлбөртэй холбоотой заалтууд байгаа. Намууд гишүүдээсээ дүрмийн өөрчлөлтийн санал авах, их хурлаа хийх зэрэг 2025 оны нэгдүгээр сарын 1 гэхэд Улсын дээд шүүхэд бүртгэлээ явуулж амжихгүй гэдэг цаг хугацааны боломжгүй байдал үүсэж байгаа талаар саналаа илэрхийлж байна.

Тиймээс зөвхөн дагаж мөрдөх журмын хуулийн хоёрдугаар зүйл буюу шинээр бүртгүүлэхтэй холбоотой үүсэж байгаа харилцааг тодорхой хугацаагаар хойшлуулъя. Бусад улс төрийн намуудын үндсэн зүйл заалт хэрэгжээд явна. Шаардлага тавьсан намуудын дарга нарын байр суурийг сонсож хугацааг багасгах бололцоотой гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.