СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-12

Увс аймгийн Зүүнговь сумын иргэн боом өвчний халдвар авчээ

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 долоо хоногийн өмнө

Увс аймгийн Зүүнговь суманд боомын хүний өвчлөлийн тохиолдол энэ сарын 07-ны өдөр бүртгэгджээ.

Тус тохиолдол нь боомоор өвчилсөн үхрийг төхөөрөх явцдаа халдвар авсан болохыг Увс аймгийн ЗӨСТ-д хийсэн молекул биологийн /PCR/ шинжилгээгээр баталгаажжээ.

Тухай иргэн одоогоор Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байгаа бөгөөд Мал эмнэлэг, Онцгой байдлын газар, сумын онцгой комисстой хамтран хариу арга хэмжээг авч ажиллаж байна.

Боом өвчин нь арьс, тунгалгийн зангилаа болон дотор эрхтэнд шүүдэст цусархаг үрэвсэл бий болгож өвөрмөц хатиг буюу үжил үүсгэдэг хурц хордлогот, нянгийн гаралтай цочмог халдварт өвчин юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.