СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж байна. Н.Өнөрцэцэг болон түүний ар гэрийнхний зүгээс шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулахыг шаардсаар байгаа юм. Энэ үеэр Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр, Р.Булгамаа нар мэдээлэл өгөв. 

Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр:

-Давж заалдах шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын зүгээс хоёр хүсэлт гаргана. Нэг хүсэлтийг энд дурдах боломжгүй байна. Хэвлэл мэдээллийн төлөөлөл, УИХ-ын зарим гишүүд, Хүний эрхийн үндэсний комисс, хэргийн оролцогч биш субъектүүд шүүх хуралдаанд ажиглагчаар, эсвэл олон нийтэд нээлттэй явуулах талаар хүсэлт гаргасан байна.

Н.Өнөрцэцэг өөрөө шүүх хурлыг нээлттэй явуулах талаар гаргаж өгсөн. Гэхдээ өмгөөлөгч нарын зүгээс шүүх бүрэлдэхүүнд нээлттэй явуулах хүсэлтийг дахин гаргана. Өмнө нь гаргасан хүсэлтийг хариуцаж авсан шүүгч дангаараа шийдвэрлээд хариу өгсөн бол одоо гурван шүүгчийн бүрэлдэхүүн дүрмийнхээ дагуу хэлэлцээд явах байх гэж харж байгаа.

Шүүх хуралдаан дээр өмгөөлөгч хэрхэн ажиллах тактик байгаа. Шүүх хүсэлтийг шийдвэрлэж таарна. Гарч ирээд мэдээлэл өгнө. Энэ салбарт ажиллаж байгаа өмгөөлөгчийн хувьд би шүүхдээ итгэнэ. Хуулийг хэрэглэж, тайлбарлаж, мэтгэлцэж шүүх хуралд орно.

Өмгөөлөгч Р.Булгамаа:

- юм. Энэ бол Монгол Улсын иргэн бүрд хамааралтай . Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулиар заасан иргэн бүрийн баталгаатай эдлэх эрх чөлөө маань бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж байна гэдэг дээр тодорхой дүгнэлт чиг гарах өндөр ач холбогдолтой гэж хуульч хүний хувьд харж байна.

Тухайлбал, Анхан шатны шүүх хуралдаанд иргэн Н.Өнөрцэцэгийн шүүх хуралдаанд үндсэн хуулийн 16.14-д заасан өмгөөлүүлэх хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх эрх нь хязгаарлагдаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Сайхан сэтгэлтэй хүмүүс олон байгаасай суллаасай....

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.