Ч.Номин: Хэд хоног сэтгэл сэргэтэл сайхан балбууллаа
Монгол Улсын 2025 оны төсөвт Ч.Номин сайдын багцад 18.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий "Соёлын эрхийн бичиг" багтсан нь нийгэмд багагүй шүүмжлэл дагуулаад байгаа.
Тэгвэл Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин өөрийн цахим хуудастаа дараах жиргээг оруулжээ.
Тэрээр "Хэд хоног сэтгэл сэргэтэл сайхан балбууллаа. Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй. Хариуцсан салбараа цээжээрээ хамгаална. Монгол соёлын дархлаа, хүүхдийн хөгжлийн төлөө бол насаараа балбуулсан ч харамсахгүй" гэх байр суурийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.