СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төрийн нууцыг үрэгдүүлсэн ЗГХХГ-ын багийн даргын хэргийг Дээд шүүх хэлэлцэхгүй

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 сарын өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ)-ны Мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан, өдгөө Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар (ЗГХХГ)-ын Менежментийн болон Дотоод хяналтын багийн даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэж буй Д.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцэхээс татгалзлаа.

Түүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн гуравдугаар сард хаалттай хэлэлцээд 650 000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм. Гэвч Д.Ган-Эрдэнэ өмгөөлөгч нарынхаа хамтаар нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүхэд хандсаны дагуу тус шүүх хэлэлцээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг.

УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн газар, ХЗДХЯ, УБЕГ зэрэг төрийн хариуцлагатай байгууллагад ажиллаж байгаад эдүгээ ЗГХХГ-т дээр дурдсан албан тушаал хаших болсон түүнийг Эрүүгийн хуулийн 19.13-1 дэх хэсгийн “Төрийн маш нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлийг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэргийн шинжгүй” гэсэн заалтын дагуу яллагдагчаар татан, шүүхэд шилжүүлсэн юм.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг НПГ-ын хяналтын прокурорууд эсэргүүцэж, Дээд шүүхэд хандсаныг хэлэлцэхгүй гэж шийдвэрлэснээр Д.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дахин хэлэлцэн шийдвэрлэхээр болж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.