СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-04

🔴LIVE: Ч.Өнөрбаяр: Төр иргэнийхээ өргөдөл, гомдлыг цаасан дээр л шийдвэрлэж байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр: 

-Иргэдээс төрийн байгууллагад хандаж өргөдөл, гомдол ирүүлдэг. Ойролцоогоор жилдээ давхардсан тоогоор 200 мянга гаруй өргөдөл, гомдол төрийн байгууллагад ирдэг. Гэхдээ энэ нь хөөсөрсөн тоо байдаг юм байна. Нэг иргэн асуудлаа хэд хэдэн байгууллагад өгдөг байна. Бүх байгууллага тус тусдаа бүргэл хийдэг. Хоорондоо нэгдсэн системгүй. Эсвэл энэ асуудал нь манай харьяаллын асуудал биш гээд хаасныгаа шийдвэрлэсэн гэдэг. Үнэн чанартаа иргэдийн тавьсан асуудал, гомдол нь шийдвэрлэгдээгүй хэвээрээ байдаг. Цаасан дээр болохоор иргэдийн гомдлыг шийдсэн гэсэн ийм буруу байдалд бид өөрчлөлт хийнэ гэж харж байгаа. Ирэх оны эхний улиралд багтаан энэ асуудалд анхаарал хандуулж, үр дүн гаргана.

Мөн, төр өөртөө байгаа мэдээллийг иргэнээсээ нэхдгийг болиулъя. Нэг жишээ дурдвал, Дорнод аймагт сурдаг оюутан Улаанбаатар хотоос төрийн үйлчилгээ авахад сумаасаа лавлагаа авчир гэх шаардлага тавьдаг. Эхний байдлаар харахад, 60 гаруй мэдээллийг төр иргэнээсээ нэхэж байна. Бүх төрийн байгууллагуудад реформ эхлүүлэх шаардлагатай байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.