Зэвсгийн чанартай зүйл ашиглан хүний амь насыг нь хохироожээ
Хүний амь насийг зэвсгийн чанартай зүйл ашиглан хохироосон байж болзошгүй үйлдлийг тогтоолоо.
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амь насыг санаатай болон болгоомжгүй байдлаар хохироосон гэх хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь ихэвчлэн гэр бүл, хамаатан садан, найз нөхдийн хүрээнд үйлдэгддэг.
Тухайлбал, энэ оны аравдугаар сарын 5-ний өдөр Архангай аймгийн цагдаагийн газарт хүн хутгалуулж нас барсан гэх дуудлага мэдээлэл ирсэн. Уг дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хэргийн газарт очиж хойшлуулшгүй ажиллагааг явуулахад иргэн “А” түүний танил "М" нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих шалтгааны улмаас маргалдаж зэвсгийн чанартай зүйлс ашиглан бие махбод нь халдаж амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Хэргийг аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна. Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цаг алдалгүй цагдаагийн байгууллагад мэдээлж байхыг зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.