С.Баяр: Путин Монголд дөрөв ирж. Гааль, импортын татвар, төмөр замын тээврийн тариф бууж өгдөггүй 23 жил 10 сар болж
ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины манай улсад айлчлах үеэрээ Сибирийн бүс нутгийн зах зээл рүү манай улсаас мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур, хивс, цемент зэрэг бүтээгдэхүүний экспорт, худалдааг нэмэгдүүлэхэд бодит түлхэц үзүүлнэ хэмээн мэдэгдсэн. Гэсэн ч түүний энэ үгэнд найдах хэрэггүй гэдгийг Ерөнхий сайд асан С.Баяр сануулав.
ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин манай улсад таван удаа айлчилжээ. Тэрбээр 2000, 2014, 2019 онуудад төрийн тэргүүнийг хувиар айлчилж байсан бол хамгийн сүүлд 2024 оны 09.03-нд ажлын айлчлал хийсэн. Хойд хөршийн төрийн тэргүүн манай улсад ажлын айлчлал хийх бүртээ Засгийн газар хороондын баримт бичгүүдэд гарын үсэг зурдаг. Түүний айлчлалуудын голлох баримт бичгүүд хэдхэн салбарын хүрээнд эргэлдэж, шилний цаанаас бидэнд чихэр долоолгоод л өнгөрдөг гэхэд хилсдэхгүй.
103 жилийн түүхтэй манай хоёр улсын хувьд төрийн тэргүүний айлчлал чухал үр өгөөжтэй байх ёстой. Гэсэн ч иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай хэмээн цаасан дээр нэрийддэг ч манай улсын эдийн засагт ашиг тусаа өгөх дэд бүтэц, бүтээн байгуулалтыг ажлууд огт урагшласангүй. Энэ талаар Ерөнхий сайд асан С.Баяр олон нийтийн сүлжээнд дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрээр" 2000 оны 11 сард Ерөнхийлөгч В.В.Путин Монголд анх ирэхэд хоёр талын хамтарсан мэдэгдэлд яг иймэрхүү өгүүлбэр орж байв. "Сибирийн бүс нутгийн зах зээл рүү Монгол улсаас мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур, хивс, цемент зэрэг бүтээгдэхүүний экспорт, худалдааг нэмэгдүүлэхэд бодит түлхэц үзүүлнэ". Хоёр ялгаа нь "цемент, бодит" гэх үгс алга байж. Тэрнээс хойш Путин Монголд дөрөв ирж. Гааль, импортын татвар, төмөр замын тээврийн тариф бууж өгдөггүй өндөр хэвээр 23 жил 10 сар болж" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.