"Женко"-гийн 17 чингэлэг спиртээс хойших бүх цуврал хэргийг олон нийтэд сануулна гэж хотын дарга мэдэгдлээ

Хотын дарга Х.Нямбаатар УИХ-ын гишүүн Х.Баттулгын хийсэн хулгай луйврыг цувралаар олон нийтэд мэдээлнэ гэж өнөөдөр хэллээ.

Хотын дарга Х.Нямбаатар:
-НИХТ-ын сонгуульд Ардчилсан Намаас бөөн залуу Женкочид нэр дэвшиж байгаа. Болсон болоогүй энд, тэнд очиж лайв хийдэг бацаанууд байна.

Ажил хийж үзээгүй, хүүхэд байхаасаа хойш хүнийг хөлсөөр шантайж хийдэг 20, 30 нөхрийг Ардчилсан намаас дэвшүүлсэн байсан. Залуу женкочид юу ч хийхгүй шүү. Эдгээр хүмүүс луйвар, шантааж, улс орны хөгжлийг яаж хойш татах уу гэдэг. Ийм хэдэн нөхөд нийлчихсэн НИТХ-д нэр дэвшинэ гээд явж байна. 

Хэдэн луйварчин бацааныг юм хийсэн хүмүүсийн өмнө турхирч тавьж байгаа бол би гэдгээ илэрхийлж байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.