Сэрэмжлүүлэг: Согтуугаар Хэрлэн голын усанд орж, осолдсон иргэнийг эрэн хайж байна

Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр баг  “Хэрлэн” голын усанд нэг хүн живсэн тухай дуудлагыг онцгой байдлын байгууллага энэ сарын 13-ны өдрийн 17:21 цагт хүлээн авсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж,  40 настай, эрэгтэй А-г  эрэн хайх ажиллагааг анх осолдсон газар 2.5 метрийн гүнд гурван удаагийн шумбалт хийж, голын дагуу 20 км зайд гурван удаагийн давтамжтай завь болон автомашинтай зохион байгуулж байна. А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол руу орсон аж.

Мөн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын дөрөвдүгээр багт “Хэрлэн” голын усанд нэг хүн живсэн тухай дуудлагыг онцгой байдлын байгууллага энэ сарын 13-ны өдрийн 16:44 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 38 настай, эрэгтэй М-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.