Улаанбаатар хотын Ерөнхий архитектораар Ч.Төгсдэлгэрийг томиллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар захирамж гаргаж, Улаанбаатар хотын Ерөнхий архитектораар Ч.Төгсдэлгэрийг томилсон байна.

Ч.Төгсдэлгэр нь “Шинэ Монгол” дунд сургуулийг дүүргэж, Япон улсын Ёкохамагийн үндэсний их сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан. Хот төлөвлөгч, хотын нийтийн тээврийн чиглэлээр мэргэшсэн судлаач юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.