- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Ж.Баярмаа, П.Энхтуяа, Ж.Баясгалан, С.Цэнгүүн нар Цагдан хорих ангид иргэн амиа алдсан асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд цагдаагийн байгууллага, хорих болон цэргийн ангиуд дахь хүний эрхийн зөрчил, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар болжээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс Хууль сахиулах болон Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах замаар хариуцлагын механизмыг сайжруулах хэрэгтэй гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Өнгөрсөн долоо хоногт хорих дүгээр ангид таслан сэргийэх арга хэмжээ авхуулж байсан залуу амиа алдсантай холбоотойгоор мэдээлэл хийж байна.
Монгол Улс Үндсэн хуулиндаа хүнлэг энэрэнгүй нийгмийг цогцлооно гэж заасан байгаа. Амьд явах эрхийг баталгаажуулж өгсөн байдаг. Мөн Үндсэн хуулиндаа эрүүдэн шүүх, хүнтэй хүнлэг бус харьцахыг хориглосон. Харамсалтай нь, Үндсэн хуульдаа болон бусад хууль тогтоомжид заасан хүний үндсэн эрхтэй холбоотой энэхүү заалтыг иргэнийхээ амь насыг нь хамгаалах үүрэгтэй батлан хамгаалах байгууллагууд, хууль сахиулах байгууллагадуудад хүний амь эрсдэх, түүнээс гадна янз бүрийн хүчирхийлэл дарамтад өртөх асуудал тасрахгүй газар авсаар байна. Газар авч байгаагийн нотолгоо нь өнгөрсөн долоо хоногт энэ залуу амь насаа алдсан явдал юм.
Хүний эрхийн үндэсний комиссоос гаргадаг жил бүрийн илтгэлд энэ бүх асуудлыг маш тодорхой заасан байдаг. Харамсалтай нь, ямарваа нэг арга хэмжээ авсан ч зогсохгүй байна. Тэгэхээр энэ дээр дорвитой арга хэмжээ авах ёстой гэж АН үзэж байна.
Тиймээс УИХ-ын хяналт шалгалтын чиг үүргийн хүрээнд хууль сахиулах байгууллага, батлан хамгаалах байгууллага, хорих ангиудад хүний эрхийн нөхцөл байдал ямар байна вэ гэдэг дээр хяналт шалгалт явуулах шаардлагатай байна. Тэнд болж байгаа хүний эрхийн зөрчлийг олон нийтэд сонсгох хэрэгтэй. Тиймээс сонсгол зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.
УИХ-ын хяналтт шалгалтын тухай хууль болон Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүн санаачлаад 15 гишүүн дэмжсэнээр энэхүү сонсголыг явуулах боломжтой. Ардчилсан намын бүлгийн гишүүд сонсгол зохион байгуулахыг санаачлаад гарын үсэг зуруулах ажиллагааг эхлүүлсэн. Одоогоор 15 гишүүн дэмжихээ илэрхийлсэн байна. Энэ бол зөвхөн Ардчилсан намын асуудал биш Монгол Улсад тулгамдаж байгаа асуудал гэдгээрээ бусад намын гишүүд энэ сонсголд оролцоход нээлттэй, хамтарч ажиллана гэж бодож байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.