СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-07-22

Бэлчээрийн ургамлыг мэрэгч амьтдын хөнөөлөөс микробиологийн аргаар хамгаалах арга хэмжээг Дундговь аймагт зохион байгууллаа

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 сарын өмнө

Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 01-ны өдрийн 185 дугаар тогтоолоор “Бэлчээр хамгаалах өдөр”-ийг зарлан тогтоож бэлчээр хамгаалах бүх нийтийн арга хэмжээг зохион байгуулах журмын дагуу Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн сайдын А/96 тоот тушаал, аймгийн Засаг даргын 2024 оны “Бэлчээрийн хөнөөлт үлийн цагаан оготнотой Микробиологийн аргаар тэмцэх ажлыг зохион байгуулах тухай” А/192 захирамжаар Адаацаг, Говь-Угтаал, Дэлгэрцогт, Дэрэн, Луус, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Эрдэнэдалай сумдад тэмцэхээр шийдвэрлэсэн.

Энэхүү ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга сумдын Засаг дарга нартай гэрээ байгуулж бэлчээрийн хортон мэрэгч үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг орон нутагт зохион байгуулан ажилласан.

ХХААХҮЯам, УХЭШХ-ийн хооронд байгуулсан “Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй мэрэгч амьтан, шавжны тархалт, олшролтын тодотгох судалгаа хийх тухай” гэрээний дагуу Дундговь аймгийн нутагт бэлчээрийн хөнөөлт мэрэгчдийн тархалт, олширол, хөнөөлийг тодотгох хаврын судалгааны ажлыг Адаацаг сум, Дэлгэрцогт сум, Дэрэн сум, Говь-Угтаал сум, Сайнцагаан сум, Цагаандэлгэр сум, Эрдэндалай сум зэрэг 7 сумдын нутагт гүйцэтгэв. Судалгааны дүнгээс үзэхэд судалгаанд хамрагдсан сумдын 940000мян/га орчим бэлчээрийн газарт үлийн цагаан оготно тархсан байна.

 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны А/96 тушаал, Аймгийн Засаг даргын 2023 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн А/192 тоот захирамжийн дагуу бэлчээрийн хөнөөлт үлийн цагаан оготнотой Микробиологийн аргаар тэмцэхэд зориулж 30 тонн бактержуулсан бэлдмэлийн чанар аюулгүй байдалд хяналт хийж Адаацаг, Говь-Угтаал, Дэлгэрцогт, Дэрэн, Луус, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Эрдэнэдалай сумдад хуваарилан олгосон.

Адаацаг сум Ар-Урт, Өвөр-Урт, Сүм, Хашаат багуудын 3,500 га бэлчээрийн талбайд дөрөвдүгээр сарын 18-28-ны өдрийн хооронд 4 авто машин, ажилгүй 12 иргэнийг түр ажлын

Аймгийн хэмжээнд Адаацаг, Говь-Угтаал, Дэлгэрцогт, Дэрэн, Луус, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Эрдэнэдалай сумдын 27 багийн 20,0 мянган га бэлчээрийн талбайд 2024 оны 04 дүгээр сарын 12-30-ны өдрийн хооронд ажлын хэсгийн гишүүд, мэргэжлийн ангийн албан хаагчид, хөдөлмөр халамжид бүртгэлтэй ажилгүй иргэд, малчдыг дайчлан хээрийн техникийн үр дүн 81,3 хувьтай бэлчээрийн талбайг сэргээж үр дүн сайтай тэмцсэн.

Тус ажлыг хэрэгжүүлснээр сумдын удирдлагууд, малчид өөрийн бэлчээрээ үлийн цагаан оготноос хамгаалах бэлчээрийн мэрэгч амьтантай ямар аргаар тэмцвэл үр дүнтэй байх талаар үзүүлэх сургалт хийж сургахаас гадна түр ажлын байр бий болгож, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хувь нэмэр ахиц гарсан байна.

Мөн микробиологийн аргаар тэмцэх нь богино хугацаанд илүү үр дүнтэй болсон гэж үзэж байгаа бөгөөд сумдад ажлын хэсэг ажиллахад сумдын удирдлага, ажлын хэсэг, малчид иргэдийн санал хүсэлтээс харахад микробиологийн аргаар тэмцэх нь богино хугацаанд ажиллагаа багатай мэдэгдэхүйц үр дүн үзүүлэлттэй байна гэх сэтгэгдэлтэй байлаа.

Бактержуулсан будааг цацах ажлын үед отор нүүдэл ихтэй зарим сумд бэлчээр чөлөөлөх нөхцөл муу байснаас малчидтай харилцан гэрээ хэлэлцээр хийж сул чөлөөтэй бэлчээрт оготнотой тэмцэж ажилласан ба бэлчээр чөлөөлсөн сумдын нутагт микробиологийн аргаар тэмцэхэд богино хугацаанд илүү үр дүн гарах, оготно их тархсан талбайг сонгож ажиллах боломж бүрдсэн байна.Сум тус бүрийн ажлын хэсэг оготнотой тэмцсэн талбайд хяналтын цэг авч техникийн үр дүнг тооцсон нь аймгийн дунджаар 81,3% буюу үр дүн сайн гарсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
3 сарын өмнө
116.206.83.106

Belcheeree hamgaal. Selgej ashigla tegj baij belcheertei bna. Ogotno bol ecosystem-iin neg heseg shuu dee. Belcheer talkhlagdval ogotno usdug yum

zochin
3 сарын өмнө
116.206.83.106

Belcheeree hamgaal. Selgej ashigla tegj baij belcheertei bna. Ogotno bol ecosystem-iin neg heseg shuu dee. Belcheer talkhlagdval ogotno usdug yum

zochin
3 сарын өмнө
116.206.83.106

Belcheeree hamgaal. Selgej ashigla tegj baij belcheertei bna. Ogotno bol ecosystem-iin neg heseg shuu dee. Belcheer talkhlagdval ogotno usdug yum

zochin
3 сарын өмнө
116.206.83.106

Belcheeree hamgaal. Selgej ashigla tegj baij belcheertei bna. Ogotno bol ecosystem-iin neg heseg shuu dee. Belcheer talkhlagdval ogotno usdug yum

zochin
3 сарын өмнө
116.206.83.106

Belcheeree hamgaal. Selgej ashigla tegj baij belcheertei bna. Ogotno bol ecosystem-iin neg heseg shuu dee. Belcheer talkhlagdval ogotno usdug yum

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.