Мөрөн-Хатгал чиглэлд үер бууж авто замын зорчих хэсэг эвдэрчээ

Мөрөн-Хатгал чиглэлийн авто замын 19-өөс 20км-т 2 цэгт, 43-аас 45км-т 3 цэгт нийт 5 цэгт үeр бууж хөвөө, далан болон замын зорчих хэсэгт эвдрэл үүсжээ.

Тухайн авто замыг хариуцагч "Хөвсгөл зам" ХХК газар дээр нь шуурхай ажиллаж зам дээр тогтсон лаг шавар, чулууг цэвэрлэсэн. Ирэх өдрүүдэд замын байгууламжийг сэргээн засварлах ажлыг шуурхай эхлүүлэхээр төлөвлөж байна.

Одоогоор тухайн эвдрэл үүссэн цэгүүдэд анхааруулах тэмдэг байрлуулсан бөгөөд иргэд, жолооч тээвэрчид та бүхэн тухайн хэсгээр анхаарал болгоомжтой зорчино уу.

452146033 833314002228882 5996950820930190894 n

452258162 833313998895549 8255554877750506255 n

452027965 833313652228917 1554489133188763665 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.