СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Michel & Amazonka: Олимпын хувцсыг цөөн тоогоор дахин урлаж, зөвхөн захиалгаар борлуулна

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
3 сарын өмнө

“Парис 2024” олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын ёслолын хувцсыг  “Michel & Amazonka” брэндийн хамт олон урласан юм. Тэгвэл Парисын олимпод оролцох Монгол тамирчдын өмсөх ёслолын хувцас ихээхэн шүүмжлэлд өртсөн юм.

"Монгол тамирчдад бус Хятад тамирчид өмсвөл зохилтой, энэхүү загвар нь манай тамирчдад зохимжгүй байна" гэх шүүмжлэлийг олон нийтийн зүгээс өнгөрсөн өдрүүдэд өрнүүлсэн. Түүнчлэн гадаадын жуулчин тус олимпын хувцсыг худалдан авч өмссөн байна гэх мэдээлэл ч цацагдсан.

Үүнтэй холбоотойгоор “Michel & Amazonka” брэнд дараах мэдээллийг гаргасан байна.

Michel & Amazonka:

-Монголын баг тамирчдын хувцас хэрэгсэл, загваруудыг дэлхийн 20 гаруй улсын хэвлэл мэдээлэл, томоохон сошиал хуудсууд, загварын шүүмжлэгчид өөрсдийн платформаар дамжуулан олон улсад сурталчлан танилцуулж, Монгол хувцас соёлоор бахархан хэлэлцүүлэг өрнүүлж, одоогоор давхардсан тоогоор 20 сая давсан хандалтыг аваад буй нь бидний хийсэн ажлын гол үр дүнгийн нэг билээ. Үүнтэй холбоотойгоор тухайн загварыг худалдан авахыг хүссэн дотоодын болон гадаадын олон зуун хэрэглэгчид бидэнд хүсэлтээ ирүүлээд байгаа ба Тухайн борлуулсан бараа бүтээгдэхүүн бүрийн үнийн дүнгийн 8%-ыг Монгол Улсын хүүхэд залууст Олимпизмыг сурталчлах, дэмжих үйлст зориулан холбогдох байгууллагуудад хандивлах болно гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

С Эрдэнэчимэг
3 сарын өмнө
116.206.83.106

Яаж захиалар вэ?

Иргэн
3 сарын өмнө
116.206.83.106

Хантаазны чимэглэлийг зөвхөн хээ хатгадаг тусгай машин дээр л хатгадаг тэр нь олноор зэрэг оёдог юмаа айхтар гараар хатгаад байдаг юм биш л дээ нэг зэрэг 12оос дээшгүй гардаг шүү монгол хүн өмссөн ч эвгүй харагдаад байсан эсвэл дандаа хөлдүү царайтай хүмүүс шиг

Иргэн
3 сарын өмнө
116.206.83.106

Хантаазны чимэглэлийг зөвхөн хээ хатгадаг тусгай машин дээр л хатгадаг тэр нь олноор зэрэг оёдог юмаа айхтар гараар хатгаад байдаг юм биш л дээ нэг зэрэг 12оос дээшгүй гардаг шүү монгол хүн өмссөн ч эвгүй харагдаад байсан эсвэл дандаа хөлдүү царайтай хүмүүс шиг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.